2012-05-09
Сурагчдад өгөх зөвлөгөө
1. ХҮҮХДИЙН НАСНЫ ОНЦЛОГ Хүний насны үечлэл бүр нь сэтгэгцийн хөгжлийн тодорхой үе шат, онцлогоор тодорхойлогдоно. Нас насанд хүний сэтгэгцийн хөгжил харилцан адилгүй явагдах бөгөөд сэтгэцийн хөгжлийн түвшингээр хүний насны үелэл тодорхойлогдоно. Нэг насны хязгаараас нөгөө насны тодорхой заагт шилжихэд түүний насны өмнөх үед байгаагүй шинэ шинэ чанарууд бүрэлдэн тогтон хүний хөгжлийн явц хувьсан өөрчлөгдөж байдаг зүй тогтолтой.Хүний насны онцлог нь гадаад, дотоод олон янзын нөхцөлүүдийн нийлбэрцогцолбор дээр үндэслэнэ. Хүний насны өвөрмөц онцлогийг тодорхойлохдотоод нөхцөлүүдийн цогцолборт хүүхдийн бие махбодийн хөгжлийнонцлогууд, мэдрэлийн системийн хөгжлийн онцлог зүй, гадаад нөхцөлдхүүхдийн гадаад орчин, сургалт хүмүүжлийн ажлын агуулга, аргахэлбэрүүд багтана. Хүүхдийн бие махбодь, сэтгэгцийн хөгжлийн онцлогзүй тогтол дээр үндэслэн хүүхдийн насны үелэлийг дор дурьдсанбайдлаар хувиаралдаг байна.
Үүнд :
1. Нярай насны хүүхэд “ 0-1нас хүртэлх хүүхэд хамрагдана”
2. Балчир насны хүүхэд “ 1-3 нас хүртэлх хүүхэд хамрагдана”
3. Цэцэрлэгийн насны хүүхэд “ 3-7 нас хүртэлх хүүхэд хамрагдана”
4. Бага сургуулийн насны хүүхэд “ 7,8-10 нас хүртэлх хүүхэдхамрагдана”
5. Шилжилтийн насны буюу өсвөр насны хүүхэд “12-16 нас хүртэлххүүхэд хамрагдана”
6. Сургуулийн ахлах насны буюу залуу насны хүүхэд “17-18,19насны хүүхэд”Хүүхдийн насны үе шат бүр нь тэдэнтэй явуулах сургалт, хүмүүжлийнажлын агуулга, арга хэлбэрийг зөв сонгон авч тэдгээрийг шинжлэхухааны үндэстэй удирдан жолоодох үндсэн нөхцөл нь болно.
|
.
Сэтгэгдэл бичих! .
Найздаа илгээх! . Уншсан: 68 удаа
|
Сэтгэгдлүүд
|
|
|
|