3а-ын блог
2012-05-10

Зайн сургалт


Шууд холбоос . Уншсан: 141 удаа


2012-05-09

Эцэг эхэд өгөх зөвлөгөө


Эцэг эхийн хувьд хүүхэд гэдэг их чухал хүн гэдгийг тэд бага наснаасаа мэдэрч өсөх нь цаашдын хүн болж төлөвших үйл явцад зүйрлэшгүй ач холбогдолтой болохыг бид хүлээн зөвшөөрөх нь зүйтэй. Хүүхдээ зөв хайрлана гэдгийг та юу гэж ойлгодог вэ? Хэрэв хүүхэд дуулгавартай томоотой, аав ээжийнхээ үгээр байж, тэдний дэргэдээс холдохгүй л байвал магтаж, тэднийг хайрлах ёстой гэсэн уламжлалт үзэл бодлоосоо арай өөрөөр ойлгож үзсэн үү? Хүүхдийг өөрийнх нь байгаагаар хүлээн авч хайрлах хэрэгтэй. Хэдийгээр тэд алдаатай зүйл хийсэн ч түүнээсээ суралцаж амьдралын туршлагатай болдог юм шүү. Хүүхдэд хайртайга...
Шууд холбоос . Уншсан: 72 удаа


2012-05-09

Эцэг эхэд өгөх зөвлөгөө


Хүүхдийг эмх цэгцэд сургах зарим арга • Хамтарч хийх: Хэрэв эцэг эх эмхэлж цэгцлэх ажлыг өөрсдөө эхэлж хийж байвал хүүхэд дагаж хийх нь ажиглагддаг. Ийм учраас хүүхдийг бага байхаас нь юм хурааж янзлахад бага ч болов оролцуулж байвал тустай. Жишээлбэл, хооллосны дараа аяга, таваг хураах, тоглоом хэрэгсэл, ороо хураах гэх мэт. Тэр ажлыг яаж хийхийг хүүхдэд тодорхой харуулж байх хэрэгтэй. Мөн зарим ажлыг хүүхдэд сайн дураараа хийхэд нь зориулан орхиж байвал зүгээр. Жишээлбэл, харандаануудаа саванд хийж тавих, диван дээрх дэрнүүдийг байрлуулах гэх мэт. 5 наснаас эхлэн хүүхэд ойр зуурын ажил ү...
Шууд холбоос . Уншсан: 61 удаа


2012-05-09

Эцэг эхэд өгөх зөвлөгөө


Булбарайхан булцгар хуруундаа харандаа бариад хорвоо ертөнцийг өөрийнхөөрөө тунгаан, бясалгаж суугаа бяцхан "амьтдыг" хараад өөрийн эрхгүй хайрлан, бахархах сэтгэл төрдөгийг нуух юун. Тэдэнд эрдмийн их оргил өөд хөтөлж буй багшаас гадна эрхэм хүндэт аав, ээж та нарын минь тус дэм маш их байдаг гэдэгийг сануулах гэсэн юм. Аливааг шинээр сурч байгаа болгонд элдэв адал явдал, урамшин баярлах, шантран гутраx, аймшигтай хэцүү мэт санагдах гээд элдэвийн л зүйлтэй тулгардаг нь хүмүүн бидний жам ёсоо. Тийм болохоор хүүхдийнхээ сурах гэж тэмүүлж буй тэрхүү оргилуун хүсэл тэмүүлэлийг дэмжиж, урам хайр...
Шууд холбоос . Уншсан: 104 удаа


2012-05-09

Эцэг эхэд өгөх зөвлөгөө


Эцэг эхчүүд хүүхдийг хувь хүнийх нь хувьд багаас нь эхлэн бие бялдар, ёс суртахуун ба оюун ухааныг нь хөгжүүлэх төлөвшүүлэх анхны суурийг тавих үүрэгтэй. Тэр ч утгаараа эцэг эхчүүд хүүхдийнхээ анхны багш нь байдаг. Гэр бүл ба хүүхдийн цэцэрлэг бол ирээдүйн иргэнийг бий болгох нийгмийн хоёр чухал сургууль. Гэвч бие биеэ ойлгох, сонсох, тэсвэр хатуужлыг давах, хоорондоо харилцах, харилцан ойлголцох талаар цаг хугацаа хүрэлцдэггүй. Харилцан бие биеэ ойлгохгүйгээс болж дунд нь хүүхэд хохирч байдаг байна. Эцэг эх хүүхдэд минь өнөөдөр ямар хоол өгсөн бол гэдгийг л сонирхдог, цэцэрлэг бидний ажил хи...
Шууд холбоос . Уншсан: 760 удаа


2012-05-01

Эцэг эхэд өгөх зөвлөгөө

Хүүхдээ бие дааж сургах
Хариуцлагатай байлгахыг хүсвэл даалгаврыг тогтмол хийлгэж хэвшүүлээрэй

Шууд холбоос . Уншсан: 96 удаа


Миний тухай

Тавтай морил!

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Тоолуур

Миний блогийн 15564 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Хуудас: 1 » Нийт: 1
Өмнөх | Дараагийн